Pages

Нүүр хуудас

Өнгөрсөн мягмар гарагт дэлхийн шатрын 40-р олимпиадын эхний өргийн тоглолтууд болж, Монголын эрэгтэй баг Фижи улсын шатарчдыг 4:0-оор, эмэгтэй баг тэмцээнийг зохион байгуулагч Туркийн хоёрдугаар багийг 2,5:1,5-аар хожиж анхны ялалтаа байгуулсан байна.

Олон улсын шатрын холбооноос тэгш тоотой жилд зохион байгуулдаг дэлхийн шатрын 40-р олимпиад Турк улсын Истанбул хотноо наймдугаар сарын 27-нд нээлтээ хийсэн бөгөөд манай улсын эрэгтэй баг 150 орноос 84 дүгээрт, эмэгтэй баг 120 орноос 21 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.