Pages

Real Madrid клуб Супер цомын эзэд боллоо...

Урд шөнө Испаний Супер цомын Испаний шилдэг 2 баг болох Мадрид хотын Real Madrid клуб, Каталоны Barcelona клубууд хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Barcelona клубийн Camp Nou цэнгэлдэхэд явагдаж 3:2 харьцаагаар Barcelona ялалт байгуулаад байсан билээ.

Хариу тоглолт урд шөнө Мадрид хотын Santiago Bernabeu цэнгэлдэхэд явагдаж талбайн эзэн Мадридчууд 2:1 харьцаатай ялалт байгуулснаар онооны ерөнхий харьцаа 4:4 болж, талбай дээрээ бага гоол алдсан Real Madrid-чууд ялалт байгуулан цомыг өргөлөө.

Тоглолт эхлээд эхний хагасын 11 дэх минутад Gonzalo Higuain, 19 дэх минутад Crisitiano Ronaldo нар гоолдсон бол 45 дахь минутад Barcelona-гийн Lionel Messi гоолдон онооны харьцаа 2:1 болсон. Тоглолтын 28 дахь минутад Barcelona-гийн Adriano улаан хуудас хүртэн талбайг орхисноор зочин баг Barcelona-гийнхан хүнд байдалд орсон.

2-р хагаст 2 баг хэд хэдэн аюултай довтолгоог гүйцэтгэж байсан ч гоол ороогүй.

Статистик дүн:
Хаалга руу цохисон: Real Madrid 20(7), Barcelona 11(4)
Алдаа: Real Madrid 17, Barcelona 8
Бөмбөг эзэмшилт: Real Madrid 41%, Barcelona 59%